Мөнгөтэйгээ эвлэрье, амттайгаар хуримтлуулъя ✿

Хуримтлал бол төрөлхийн чадвар биш. Сурч болдог дадал.

Жижиг дадал, энгийн системээр мөнгөө удирдаж сураарай. Бүтээгдэхүүн, сургалт, үнэгүй болон төлбөртэй материалаас өөрт хэрэгтэйгээ сонгоорой.

Амттай хуримтлал — үүсгэн байгуулагч дэвтэртэйгээ

Энгийн систем

Төвөгтэй хүснэгт биш — хэн ч эхлүүлж чадах, ойлгомжтой алхмууд.

Дэмжлэг, урам

Ганцаараа биш. Ижил зорилготой олон мянган эмэгтэйчүүдийн хамт олон.

Жижиг алхам

Өдөрт нэг дугтуй, долоо хоногт нэг тэмдэглэл — тогтвортой өсөлт.

Хөгжилтэй арга

Хуримтлал гэдэг хатуу сахилга биш, тоглоом шиг амттай байж болно.

Дэлгүүр

Онцлох бүтээгдэхүүн

Бүгдийг үзэх

Онлайн сургалт

Идэвхтэй сургалтууд

Анхан шатны багц ашиглах заавар

Анхан шатны багц ашиглах заавар

Хэнд зориулсан: * “Амттай хуримтлал”-ын аргыг дөнгөж хэрэгжүүлж эхлэх гэж байгаа · * Орлого, зарлагаа цэгцэлж, хэрэглээгээ хянаж сурахыг хүсэж байгаа · * Мөнгө хаашаа зарцуулагдаж байгааг мэдэж, илүү төлөвлөгөөтэй зарцуулдаг болохыг хүсэж байгаа · * Одоо байгаа зээлүүдээ төлөвлөгөөтэйгээр хурдан дарж дуусгахыг зорьж байгаа · * Хуримтлал үүсгэж, санхүүгийн зорилгодоо бага багаар ойртохыг хүсэж байгаа · * Санхүүгээ хянах үйл явцыг дарамттай биш, илүү энгийн, сонирхолтой, “амттай” дадал болгохыг хүсэж байгаа хүн бүрт зориулсан.

0 хичээл
Зээл дарах ЦАСАН БӨМБӨЛӨГИЙН АРГА

Зээл дарах ЦАСАН БӨМБӨЛӨГИЙН АРГА

Хэнд зориулсан: Олон төрлийн зээл, өр төлбөртэй бөгөөд хаанаас нь эхэлж дарахаа мэдэхгүй байгаа, сар бүр төлөөд байгаа ч өр багасаж байгаа нь мэдрэгдэхгүй байгаа, зээлүүдээ нэг нэгээр нь дуусгаж санхүүгээ цэгцлэхийг зорьж буй хүмүүст зориулсан. · Мөн зээлээ дарах төлөвлөгөө гаргадаг ч дундаас нь шантардаг, ахиц үр дүнгээ нүдээр харж байж илүү урам авдаг хүмүүст тохиромжтой.

1 хичээл
Амттай хуримтлал

Бидний түүх

Амттай хуримтлал яагаад бий болсон бэ?

Надад санхүү гэдэг зүйл үргэлж хэцүү, уйтгартай, аль болох ойртохыг хүсдэггүй сэдэв байлаа. Гэвч амьдралын шаардлагаар санхүүгийн боловсролоо өөрөө судалж, мөнгөө удирдаж сурахаас өөр сонголт байсангүй.

Тэр үед надад нэг л асуулт төрсөн. Ийм чухал зүйлийг яаж илүү энгийн, ойлгомжтой, бүр сонирхолтой болгож болох вэ?

Ингээд би хуримтлалын олон арга, мөнгө хуваарилах системүүдийг туршиж, өөрийн амьдралд хэрэгжүүлж эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам манай гэр бүлийн санхүү тогтвортой болж, мөнгөний асуудал айдас биш, тайван төлөвлөж болдог зүйл болсон.

Миний хувьд хамгийн том өөрчлөлт нь хуримтлалын хэмжээ биш, гэр бүлийнхээ санхүүг стрессгүй, тайван, бүр аз жаргалтайгаар удирдаж чаддаг болсон явдал байлаа.

Тэр мэдрэмжийг илүү олон хүнтэй хуваалцахын тулд Амттай хуримтлал бий болсон.

Эрхэм зорилго

Санхүүгийн айдас биш, санхүүгийн тайван байдал

Бид хүн бүр — ялангуяа ээжүүд, гэр бүлүүд — мөнгөтэйгөө эвтэй, тайван харилцаатай байж, жижиг алхмуудаар том зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэдэг.

Видео

Мөнгөний тухай энгийнээр

Мөнгө, хуримтлал, өдөр тутмын санхүүгийн талаар ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар видео контентууд.

Хамтдаа хуримтлуулъя

Шинэ зөвлөгөө, хямдралын мэдээг хамгийн түрүүнд аваарай

Долоо хоногт нэг захидал. Хүссэн үедээ цуцлах боломжтой.