Онлайн сургалт

Зээл дарах ЦАСАН БӨМБӨЛӨГИЙН АРГА

Олон зээлийг дарамтгүйгээр, хурдан дарах аргачлал

Үнэгүй

Сургалтын зорилго

Энэхүү сургалтаар өөрийн бүх зээл, өр төлбөрөө нэг дор гарган харж, аль зээлээс эхлэхээ тодорхойлон, сар бүрийн төлөлтөө системтэйгээр зохион байгуулах Цасан бөмбөлгийн аргыг алхам алхмаар хэрэгжүүлж сурна. Зүгээр л “зээлээ хурдан дарах хэрэгтэй” гэж бодохын оронд хаанаас эхлэх, нэг зээл дууссаны дараа дараагийн зээл рүү хэрхэн шилжих зэрэг өөрт хэрэгжүүлэх тодорхой дараалалтай болно.

Хэнд зориулсан бэ?

  • Олон төрлийн зээл, өр төлбөртэй бөгөөд хаанаас нь эхэлж дарахаа мэдэхгүй байгаа, сар бүр төлөөд байгаа ч өр багасаж байгаа нь мэдрэгдэхгүй байгаа, зээлүүдээ нэг нэгээр нь дуусгаж санхүүгээ цэгцлэхийг зорьж буй хүмүүст зориулсан.
  • Мөн зээлээ дарах төлөвлөгөө гаргадаг ч дундаас нь шантардаг, ахиц үр дүнгээ нүдээр харж байж илүү урам авдаг хүмүүст тохиромжтой.

Хөтөлбөр

1

Зээл дарах Цасан бөмбөлгийн арга

Үр дүн

  • Сургалтыг үзэж, аргаа хэрэгжүүлсний дараа та өөрийн зээлүүдээ ямар дарааллаар төлөхөө тодорхой мэддэг болно.
  • Бүх зээлээ нэг дор төлөх гэж санхүүгийн дарамт үүсгэхийн оронд нэг зээл дээр төвлөрч, түүнийгээ дуусгаад дараагийн зээл рүү шилжих системтэй болно.
  • Нэг зээл дуусах бүрд түүнд төлж байсан мөнгийг дараагийн зээл дээр нэмснээр төлөлтийн хэмжээ тань цасан бөмбөлөг шиг аажмаар томорч, зээлүүдээ нэг нэгээр нь хаах бодит ахиц харагдаж эхэлнэ.
  • Хамгийн гол нь “зээл их байна” гэсэн ерөнхий дарамтаас “би одоо яг энэ зээлийг дуусгаж байна” гэсэн тодорхой зорилго, төлөвлөгөөтэй болно.