Хууль эрх зүй
Нууцлалын бодлого
Таны мэдээллийг бид хэрхэн цуглуулж, ашигладаг тухай.
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
- Захиалга өгөхөд: нэр, утасны дугаар, имэйл (сонголтоор), хүргэлтийн хаяг болон захиалсан бүтээгдэхүүний мэдээлэл.
- Имэйл бүртгэл, үнэгүй материал татахад: имэйл хаяг, нэр (сонголтоор).
- Сургалтад бүртгүүлэхэд: нэр, утас, имэйл болон бүртгэлийн код.
- Сайт ашиглалтын статистик: үзсэн хуудас, хаанаас орж ирсэн (referrer). Энд IP хаяг, cookie, төхөөрөмжийн танигч хадгалдаггүй.
Хэрхэн ашигладаг вэ?
- Захиалгыг бэлтгэх, хүргэх, төлбөрийг баталгаажуулах.
- Дижитал бүтээгдэхүүний татах холбоос, сургалтын бүртгэлийн код илгээх.
- Зөвшөөрөл өгсөн тохиолдолд шинэ бүтээгдэхүүн, зөвлөгөө, хямдралын мэдээ имэйлээр хүргэх.
- Аль хуудас илүү хэрэгтэй байгааг ойлгож, сайтаа сайжруулах.
Хэн харах боломжтой вэ?
- Таны мэдээллийг зарж, түрээслэхгүй.
- Зөвхөн үйлчилгээгээ гүйцэтгэхэд шаардлагатай гуравдагч талтай хуваалцна: төлбөрийн үйлчилгээ (QPay), имэйл илгээх үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ.
- Хууль ёсны шаардлагаар эрх бүхий байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд.
Хэр удаан хадгалдаг вэ?
- Захиалгын бүртгэлийг нягтлан бодох, баталгааны шаардлагын хугацаанд хадгална.
- Имэйл бүртгэлийг та захиалгаас гарах хүртэл хадгална.
- Хандалтын статистикийг тодорхой хүнтэй холбогдох боломжгүй хэлбэрээр хадгална.
Cookie
- Сайт нь зар сурталчилгааны буюу хөндлөнгийн хяналтын cookie ашигладаггүй.
- Сагсанд хийсэн бараа таны хөтөч дээр (localStorage) хадгалагдана — энэ мэдээлэл бидэн рүү илгээгддэггүй.
Таны эрх
- Өөрийн тухай хадгалагдаж буй мэдээллийг асуух, засуулах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй.
- Имэйл захиалгаас хүссэн үедээ гарах боломжтой.
Нууцлалтай холбоотой хүсэлтээ Холбоо барих хаягаар илгээгээрэй.
