Худалдан авмагц бүтнээр нь татаж авнаАяллын хуримтлал
Мөрөөдлийн аяллынхаа зардлыг нэг дор гаргах биш, 100 жижиг алхмаар урьдчилан хуримтлуулах challenge. ✈️
4,900₮
Худалдан авмагц имэйлээр шууд очно.
Тайлбар
Энэхүү challenge дээр 10 багана × 10 мөр = нийт 100 ширхэг онгоцны дүрс бий. Та эхлээд аялалдаа хэдэн төгрөг хуримтлуулахаа тодорхойлоод, нэг онгоцны дүрс хэдэн төгрөгтэй тэнцэхийг өөрөө сонгоно. Жишээ нь: Нэг онгоц = 20,000₮ бол 100 × 20,000₮ = 2,000,000₮ Нэг онгоц = 50,000₮ бол 100 × 50,000₮ = 5,000,000₮ Хуримтлал хийх бүрдээ нэг онгоцоо будаж тэмдэглэснээр аяллын зорилгодоо хэр ойртож байгаагаа нүдээрээ харах боломжтой.
Хэнд тохирох вэ?
- Дотоод, гадаадын аялал, гэр бүлийн амралт, мөрөөдлийн аялалдаа зориулж урьдчилан мөнгө бэлдэхийг хүсэж байгаа хүмүүст зориулсан.
Хэрэглэх заавар
1. Аялалдаа хэрэгтэй нийт мөнгөн дүнгээ тодорхойлно. 2. Нийт дүнгээ 100-д хувааж, нэг онгоцны дүнгээ бичнэ. 3. Тухайн дүнг хуримтлуулах бүрдээ нэг онгоцыг будаж тэмдэглэнэ. 4. 100 онгоцоо бүгдийг будаж дуусахад аяллын хуримтлалын зорилгодоо хүрсэн байна. Мөрөөдлийн аялал нэг том зардлаас биш, өнөөдрийн нэг жижиг хуримтлалаас эхэлнэ. ✈️🌷















