
Мөрөөдлийн багц
Мөнгөө ангилан төлөвлөж, өдөр тутмын зардлаа хянахаас гадна өөрийн хүсэл, зорилгод зориулсан хуримтлалаа зэрэг эхлүүлэхэд зориулсан цогц багц.
84,900₮74,900₮Үлдэгдэл: 4 ширхэг
Мөнгө хуваарилах хавтастай дэвтэр — өнгө: Цэнхэр
Улаанбаатар хотод 24–48 цагт хүргэнэ. Орон нутагт унаанд тавьж илгээнэ. Дижитал бүтээгдэхүүн имэйлээр очно.
Тайлбар
Мөрөөдлийн багц нь мөнгөө зүгээр хадгалах биш, юунд хэдийг зарцуулах, юунд хэдийг хуримтлуулах вэ? гэдгийг илүү ойлгомжтой, нүдэнд харагдахуйц болгоход зориулагдсан. Багцад хавтастай мөнгө хуваарилах дэвтэр, мөнгөө ангилахад ашиглах хавтаснууд, төсөв хөтлөх хуудас, ангиллын стикерүүд болон 12 төрлийн хуримтлалын challenge багтсан. Орлогоо эхлээд өөрийн хэрэгцээнд тохирсон ангиллуудад хуваарилж, өдөр тутмын зардлаа тухайн хавтаснаасаа гаргана. Үүний зэрэгцээ хүссэн зорилгодоо тохирох challenge-аа сонгож, хуримтлал хийх бүрдээ дүрсээ тэмдэглэн ахицаа харах боломжтой. Ингэснээр нэг бүтээгдэхүүнээр: төсөвлөх + зардлаа хянах + хуримтлуулах + зорилгодоо мөнгө цуглуулах системийг зэрэг хэрэгжүүлэх боломжтой.
Хэнд тохирох вэ?
- * Орлогоо ангилан хуваарилж сурахыг хүсэж буй
- * Сар бүр мөнгө хаашаа алга болдгийг ойлгоход хэцүү байдаг
- * Илүүдэл зарлагаа багасгаж, мөнгөө илүү төлөвлөгөөтэй зарцуулахыг хүсэж буй
- * Өдөр тутмын зардал болон хуримтлалаа нэг системээр удирдахыг хүсэж буй
- * Тодорхой хүсэл, аялал, хувцас, гоо сайхан, нөөц мөнгө зэрэг зорилгодоо тусдаа хуримтлал үүсгэхийг хүсэж буй
- * Дансанд зүгээр мөнгө хийхээс илүү нүдээрээ харж, тэмдэглэн явбал илүү урам авдаг хүмүүст тохиромжтой.
Хэрэглэх заавар
1. Эхлээд сарын орлого болон тогтмол зардлуудаа тодорхойлно. 2. Хавтас бүрээ дагалдах стикерүүдээр өөрийн хэрэгцээнд тохируулан нэрлэнэ. 3. Орлогоо хавтас бүрт урьдчилан төлөвлөсөн дүнгээр хуваарилж хийнэ. 4. Тухайн ангиллын зардлыг зөвхөн тэр хавтаснаасаа гаргаж хэрэглэнэ. 5. Зарцуулсны дараа үлдсэн мөнгийг буцаагаад тухайн хавтаст нь хадгална. 6. Хуримтлалын 12 challenge-аас өөрийн зорилгод тохирохыг сонгож эхэлнэ. 7. Хуримтлал хийх бүрдээ challenge дээрх дүрсээ будаж эсвэл тэмдэглээд, мөнгөө тусдаа хавтас эсвэл дансанд хадгална. 8. Challenge-аа дуусгасныхаа дараа арчиж цэвэрлээд дараагийн зорилгодоо дахин ашиглаж болно.
Санал болгох

