
7 хоногийн хоолны төлөвлөгч дэвтэр
7 хоногийн хоолоо урьдчилан төлөвлөж, гэрт байгаа хүнсээ эхэлж ашиглан, хэрэгтэй зүйлсээ л худалдан авахад зориулсан 100 хуудастай хоол төлөвлөгч.
9,900₮
Захиалга баталгаажсаны маргааш хүргэлтэд гарнаХүргэлт 6,500₮ · 100,000₮ ба түүнээс дээш захиалгад үнэгүй. Орон нутагт унаанд тавьж илгээнэ.
Тайлбар
Хүнсний төсвөө хэмнэх хамгийн энгийн аргуудын нэг нь дэлгүүр орохоосоо өмнө юу хийх, юу авахаа төлөвлөх юм. “7 хоногийн хоолны төлөвлөгөө” нь эхлээд гэрт байгаа хүнсээ ашиглаж, түүндээ тулгуурлан 7 хоногийн хоолоо төлөвлөж, зөвхөн дутаж байгаа хүнсээ худалдан авахад тусална. Ингэснээр: * Гэрт байгаа хүнс мартагдаж муудах нь багасна * Давхар болон хэрэггүй худалдан авалт багасна * “Өнөөдөр юу идэх вэ?” гэж өдөр бүр бодох шаардлага багасна * Хүнсний худалдан авалт илүү төлөвлөгөөтэй болно * 7 хоногийн хүнсний төсвөө хянахад хялбар болно
Хэнд тохирох вэ?
- Хүнсний зардлаа хянахыг хүсдэг хүмүүс, гэр бүлүүдэд зориулсан.
Хэрэглэх заавар
1. Гэрт байгаа хүнсээ харна. Хөргөгч, хөлдөөгч, шүүгээ болон гал тогоонд байгаа хүнсээ эхлээд шалгаад “Гэрт байгаа хүнс” хэсэгт бичнэ. 2. 7 хоногийн хоолоо төлөвлөнө. Гэрт байгаа хүнсээ аль болох ашиглахаар Даваа–Ням гарагийн хоолны төлөвлөгөөгөө гаргана. 3. Төлөвлөсөн хоолонд хэрэгтэй хүнсээ бичнэ. Хийхээр төлөвлөсөн хоолнуудаас тань ямар хүнс дутаж байгааг шалгаад “Төлөвлөсөн хоолны хүнс” хэсэгт бичнэ. 4. Бусад хэрэгцээтэй хүнсээ нэмнэ. Жимс, сүү, тараг, талх, зууш зэрэг тухайн 7 хоногт хэрэгтэй бусад зүйлсээ “Бусад авах хүнс” хэсэгт нэмнэ. 5. Жагсаалтаа бариад дэлгүүр орно. Ингээд гэрт байгаагаа давхар авахгүй, хэрэггүй зүйл сагслахгүй, зөвхөн төлөвлөсөн зүйлсээ авахад илүү хялбар болно. Доод хэсэгт 7 хоногийн хүнсний төсөв, зарцуулсан мөнгө, үлдэгдлээ тэмдэглэж болно.
