Онлайн сургалт

Анхан шатны багц ашиглах заавар

Анхан шатны багцаар орлогоо хуваарилаж өдөр тутамдаа ашиглах заавар

Үнэгүй

Сургалтын зорилго

Өөрийн хөдөлмөрлөж олсон үнэ цэнтэй орлогоо өдөр тутамдаа илүү ухаалгаар, үр ашигтай зарцуулж, хүсэж буй ирээдүйгээ бүтээхэд тань өдөр бүр нэг алхам ч гэсэн урагшлахад туслах зорилготой сургалт юм. Хамгийн чухал нь санхүүгээ цэгцлэх энэ аялал уйтгартай, залхмаар зүйл биш, харин өөртөө зориулж буй үнэ цэнтэй цаг болж, илүү амттай, сайхан энергитэйгээр үргэлжлээсэй гэж хүсэж байна. 🌷 Жижиг алхам бүр хүсэж буй ирээдүй рүү тань ойртуулна.

Хэнд зориулсан бэ?

  • * “Амттай хуримтлал”-ын аргыг дөнгөж хэрэгжүүлж эхлэх гэж байгаа
  • * Орлого, зарлагаа цэгцэлж, хэрэглээгээ хянаж сурахыг хүсэж байгаа
  • * Мөнгө хаашаа зарцуулагдаж байгааг мэдэж, илүү төлөвлөгөөтэй зарцуулдаг болохыг хүсэж байгаа
  • * Одоо байгаа зээлүүдээ төлөвлөгөөтэйгээр хурдан дарж дуусгахыг зорьж байгаа
  • * Хуримтлал үүсгэж, санхүүгийн зорилгодоо бага багаар ойртохыг хүсэж байгаа
  • * Санхүүгээ хянах үйл явцыг дарамттай биш, илүү энгийн, сонирхолтой, “амттай” дадал болгохыг хүсэж байгаа хүн бүрт зориулсан.

Үр дүн

  • * Өөрийн орлого, зарлага, мөнгөний урсгалаа илүү тодорхой харж сурна.
  • * Хэрэглээгээ хянаж, мөнгөө урьдчилан төлөвлөж зарцуулдаг болно.
  • * Зээлүүдээ эмхэлж, төлж дуусгах бодит төлөвлөгөөтэй болно.
  • * Хуримтлалыг үлдсэн мөнгөөрөө биш, төлөвлөгөөтэйгээр хийдэг дадалд суралцана.
  • * Анхан шатны багцын хэрэгслүүдийг өөрийн амьдрал, орлогод тохируулан зөв ашиглаж сурна.
  • * Санхүүгээ хянах нь дарамттай ажил биш, өдөр тутмын энгийн бөгөөд тогтвортой дадал болж эхэлнэ.
  • * Хамгийн гол нь мөнгөө зөвхөн өнөөдрийн хэрэглээнд зарцуулах бус, хүсэж буй ирээдүйгээ бүтээхэд чиглүүлж эхэлнэ.
  • Эцсийн зорилго нь төгс төсөв гаргах биш — мөнгөө өөрөө удирдаж, өдөр бүр хүсэж буй ирээдүй рүүгээ нэг алхам ойртох дадлыг бий болгох юм.