Онлайн сургалт
Санхүүгийн жор
Мөнгө тань хаашаа урсдагийг харж, өөртөө тохирох санхүүгийн жороо гаргах 5 алхам
39,000₮
Сургалтын зорилго
1. Энэ сургалтаар цалин орж ирээд хаашаа алга болдгийг өөрийн бодит тоон дээр харж, яагаад тэгж зарцуулдгаа ойлгоод, мөнгө бүрт зорилго өгөх энгийн систем бүрдүүлнэ. 2. Санхүүгийн жорын 5 алхам — Харах, Ойлгох, Системжүүлэх, Ухаалаг зарцуулах, Хуримтлах — хичээл бүрт нэг алхам, дунд нь видеогоо зогсоогоод ажлын хуудсаа бөглөнө. 3. Зүгээр л «мөнгөө хэмнэх хэрэгтэй» гэж бодохын оронд хаанаас эхлэх, сар бүр юуг давтахаа мэддэг өөрийн санхүүгийн жортой болно. 4. Хүссэн цагтаа, өөрийн хурдаар үзнэ.
Хэнд зориулсан бэ?
- Дараахын аль нэг нь танд танил сонсогдож байвал энэ сургалт танд зориулсан:
- • Цалин орж ирээд удалгүй дуусдаг
- • Сарын эцэст юунд зарцуулснаа санадаггүй
- • Хуримтлал эхлүүлээд зогсчихдог
- • Зээлээ хэзээ дуусгахаа мэдэхгүй
- • Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа
- Санхүүгийн мэдлэг шаардлагагүй. Санхүүгээ дарамттай биш, илүү энгийн, «амттай» дадал болгохыг хүссэн хүн бүрт тохирно.
Хөтөлбөр
Үр дүн
- Сургалтаа үзэж, ажлын хуудсуудаа бөглөсний дараа та:
- • Сарын мөнгө тань хаашаа урсдагийг нэг хуудас дээр харсан байна.
- • Яагаад тэгж зарцуулдгаа, багадаа сонсож өссөн ямар үг нөлөөлдгийг ойлгосон байна.
- • Орлогоо 3 хэсэгт хувааж, сар бүр ирээдүйдээ хэдийг үлдээхээ тооцсон байна.
- • Бүх өрөө нэг жагсаалтад гаргаж, аль өрөөс эхлэхээ мэдсэн байна.
- • Өөрийн 1 мөнгөний дүрэм, энэ 7 хоногт хийх 1 жижиг алхамтай болсон байна.
- Хамгийн гол нь «мөнгө хүрэхгүй байна» гэсэн ерөнхий дарамтаас «миний мөнгө ингэж урсдаг, би одоо энийг хийнэ» гэсэн тодорхой төлөвлөгөөтэй болно.
