
Бүтэн багц
Хуримтлал, төсөвлөлтөө нэг дороос эхлүүлэхэд хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг багтаасан иж бүрэн багц. Мөнгөө төлөвлөж, зарлагаа хянаж, зорилго бүрдээ илүү сонирхолтой аргаар хуримтлуулаарай. 💗
139,000₮109,000₮Үлдэгдэл: 4 ширхэг
Мөнгө хуваарилах хавтастай дэвтэр — өнгө: Цэнхэр
100 дугтуйн хайрцаг — өнгө: Улбар шар
Улаанбаатар хотод 24–48 цагт хүргэнэ. Орон нутагт унаанд тавьж илгээнэ. Дижитал бүтээгдэхүүн имэйлээр очно.
Тайлбар
Бүтэн багц нь төсөвлөлт, зарлагаа хянах, хуримтлал үүсгэх, санхүүгийн зорилгодоо хүрэх үйл явцыг нэг дороос хэрэгжүүлэхэд зориулсан иж бүрэн багц юм. Зөвхөн мөнгө хадгалахаас илүүтэйгээр орлого, зарлагаа төлөвлөж, мөнгөө зориулалтаар нь ангилан, өөрт тохирсон хуримтлалын зорилгоо сонгон хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг нэгтгэсэн. Багцад Үндсэн хуримтлалын дэвтэр, хавтастай төсөвлөлтийн дэвтэр болон хэрэгслүүд, 12 төрлийн дахин ашиглах боломжтой хуримтлалын даалгавар, 100 дугтуйн хуримтлалын хайрцаг багтсан. Өдөр тутмын зарлагаа илүү хяналттай болгох, мөнгөө ангилан төлөвлөх, тодорхой зорилгод зориулж хуримтлуулах зэрэг санхүүгийн дадлуудаа нэг систем болгон ашиглах боломжтой. Хуримтлал шинээр эхлүүлж байгаа хүнээс эхлээд аль хэдийн төсөвлөдөг ч илүү эмх цэгцтэй, сонирхолтой аргаар үргэлжлүүлэхийг хүсэж байгаа хүнд тохирно. Жижиг алхам бүрээ бодит ахиц болгон харж, хуримтлуулах үйл явцаа илүү урамтай болгоорой. ♡
Хэнд тохирох вэ?
- * Орлого, зарлагаа илүү эмх цэгцтэй төлөвлөж, хянахыг хүсдэг хүнд
- * Цалин орж ирсэн ч мөнгө нь хаашаа зарцуулагдсаныг анзаардаггүй хүнд
- * Тодорхой хүсэл, худалдан авалт, аялал зэрэг зорилгодоо зориулж хуримтлуулахыг хүсдэг хүнд
- * Хуримтлалаа уйтгартай биш, сонирхолтой, урамтай дадал болгохыг хүсдэг хүнд
- * Бэлэн мөнгөний төсөвлөлт болон дугтуйн аргыг ашиглахыг хүсдэг хүнд
- * Төсөвлөлт + хуримтлалаа нэг системээр цогцоор нь эхлүүлэхийг хүсэж байгаа хүнд
Хэрэглэх заавар
1. Орлого, зардлаа тодорхойлно. Сарын орлого болон тогтмол төлбөр, өдөр тутмын зардлуудаа эхлээд гаргана. 2. Мөнгөө ангилан хуваарилна. Хавтас бүрээ дагалдах стикерүүдээр өөрийн санхүүгийн хэвшилд тохируулан нэрлэж, орлогоо ангилал бүрт төлөвлөсөн хэмжээгээр хуваарилна. 3. Зардлаа тухайн хавтаснаас гаргана. Хоол, унаа, хувийн хэрэглээ гэх мэт зардлаа зориулалтын хавтаснаас зарцуулж, үлдсэн мөнгийг буцаан тухайн хавтаст нь хадгална. 4. Хуримтлалын зорилгоо сонгоно. Үндсэн хуримтлалын дэвтэр болон 12 төрлийн хавтасны даалгавраас өөрийн орлого, боломж, зорилгод тохирох challenge-аа сонгоно. 5. Хуримтлал бүрээ тэмдэглэнэ. Мөнгө хийх бүрдээ тухайн даалгаврын дүрсийг будаж эсвэл тэмдэглэн, хуримтлалынхаа явцыг нүдээрээ харж явна. 6. 100 дугтуйн хуримтлалаа хэрэгжүүлнэ. Боломжтой үедээ 1–100 хүртэлх дугаараас сонгож, тухайн дугаарт тохирох мөнгөн дүнг дугтуйндаа хийнэ. Заавал дарааллаар эсвэл өдөр бүр хийх шаардлагагүй. Бүх бүтээгдэхүүнийг нэг дор зэрэг эхлүүлэх шаардлагагүй. Өөрийн санхүүгийн нөхцөл, боломждоо тохируулан бага багаар эхэлж, өөрт тохирсон системээ бий болгоорой.
Санал болгох


