Хавтастай мөнгө хуваарилах дэвтэр

Хавтастай мөнгө хуваарилах дэвтэр

Мөнгөн дэвсгэрийг дэлгээстэй хийдэг хавтастай дэвтэр

45,000₮

Багцад багтсан зүйлс

  • * Хавтастай дэвтэр
  • * Мөнгө хийх цахилгаантай хавтаснууд
  • * Ангиллын карт
  • * Ангиллын наалт
  • * Зардлаа бичих хуудсууд

Улаанбаатар хотод 24–48 цагт хүргэнэ. Орон нутагт унаанд тавьж илгээнэ. Дижитал бүтээгдэхүүн имэйлээр очно.

Тайлбар

Орлогоо зориулалтын дагуу хуваарилж, мөнгөө илүү эмх цэгцтэй удирдах хамгийн энгийн арга. Энэхүү хавтастай дэвтэр нь мөнгөө хоол, байр, унаа, хадгаламж зэрэг өөрийн хүссэн ангиллаар тус бүрд нь хадгалах боломжтой. Дагалдах budget sheet дээр орлого, зарлагаа тэмдэглэснээр мөнгө хаашаа зарцуулагдаж байгаагаа нэг дороос хянахад хялбар болно.

Хэнд тохирох вэ?

  • * Цалингаа аваад мөнгө хаашаа алга болсныг гайхдаг бол
  • * Мөнгөө ангилж, зориулалтын дагуу зарцуулж хэвшихийг хүсэж байгаа бол
  • * Хуримтлалаа тогтмол нэмэгдүүлэх системтэй болохыг зорьж байгаа бол
  • * Зарлагаа хянаж, санхүүгээ илүү тайван удирдахыг хүсэж байгаа бол

Хэрэглэх заавар

1. Дагалдах стикерүүдийг ашиглан хавтас бүрийг өөрийн санхүүгийн хэвшилд тохируулан нэрлээрэй. (Жишээ: Хоол, Түрээс, Хуримтлал, Шатахуун, Аялал гэх мэт.) 2. Орлогоо хүлээн авсны дараа төлөвлөсөн дүнгээрээ мөнгөө ангилал бүрийн хавтасанд хуваарилан хийнэ. 3. Зарцуулалт хийхдээ зөвхөн тухайн ангиллын хавтаснаасаа мөнгөө ашиглана. 4. Зарцуулалтын дараа үлдсэн мөнгийг буцаан тухайн хавтсандаа хийж, дараагийн хэрэглээндээ үргэлжлүүлэн ашиглана. 5. Хуримтлалын зорилгуудаа мөн тусдаа хавтас болгон ангилж ашиглавал зорилго бүрдээ тогтмол мөнгө хуримтлуулахад илүү хялбар болно.

Хавтастай мөнгө хуваарилах дэвтэр | Амттай хуримтлал