
Үндсэн дэвтэр
Үндсэн хуримтлалын дэвтэр нь орлого, зарлагаа төлөвлөж, өдөр тутмын санхүүгээ хянахын зэрэгцээ төрөл бүрийн challenge ашиглан зорилгодоо хуримтлуулахад туслах практик дэвтэр юм.
49,000₮Үлдэгдэл: 6 ширхэг
Улаанбаатар хотод 24–48 цагт хүргэнэ. Орон нутагт унаанд тавьж илгээнэ. Дижитал бүтээгдэхүүн имэйлээр очно.
Тайлбар
Мөнгө хуримтлуулахын өмнө хамгийн түрүүнд мөнгө хаашаа зарцуулагдаж байгааг ойлгож, зөв төлөвлөх хэрэгтэй. Үндсэн хуримтлалын дэвтэр нь орлого, сарын болон өдөр тутмын зарлагаа бүртгэх, хадгаламжаа хянах, бэлэн мөнгөө төлөвлөх хэсгүүдтэй. Үүний зэрэгцээ тодорхой зорилгод зориулсан төрөл бүрийн хуримтлалын challenge-ууд багтсан тул хуримтлуулах үйл явцаа илүү сонирхолтой, урамтай болгоно. Дэвтрээ тогтмол ашигласнаар өөрийн мөнгөний урсгалыг илүү тодорхой харж, хэрэггүй зардлаа анзаарах, төсвөө бодитоор төлөвлөх, бага багаар хуримтлалын дадал бий болгоход тусална.
Хэнд тохирох вэ?
- Орлого олдог ч мөнгө хаашаа зарцуулагдаад байгааг сайн мэддэггүй, төсөв гаргаж хэвшихийг хүсэж байгаа, хуримтлал эхлүүлдэг ч тогтмол үргэлжлүүлж чаддаггүй, эсвэл тодорхой зорилгодоо зориулж мөнгө хуримтлуулахыг хүсэж байгаа хүнд тохиромжтой.
- Мөн санхүүгээ анх удаа цэгцэлж эхэлж байгаа хүнд ойлгомжтой, энгийн байдлаар ашиглах боломжтой.
Хэрэглэх заавар
1. Эхлээд тухайн сарын нийт орлогоо бичнэ. 2. Тогтмол болон сарын зарлагуудаа төлөвлөж, зарцуулах мөнгөө хуваарилна. 3. Өөрийн зорилго, боломжид тохирсон хуримтлалын challenge-аа сонгоно. 4. Хуримтлал хийх бүрдээ тухайн даалгавар дээрээ будаж эсвэл тэмдэглэж, ахицаа хөтөлнө. 5. Хөтлөлт хийхдээ орлого орж ирдэг хэлбэрээс хамааран 7 хоног бүр, сард 2 удаа, сард 1 удаа гэх мэтээр хуваарилалт хийж болно Заавал бүх даалгаврыг зэрэг хийх шаардлагагүй. Өөрийн орлого, боломжид тохируулан нэгээс эхэлж, хуримтлалаа тогтмол дадал болгоорой.
