Худалдан авмагц бүтнээр нь татаж авнаТөрсөн өдрийн хуримтлал
Дараагийн төрсөн өдрийн баярын зардлаа урьдчилан бага багаар бэлдэхэд зориулсан 80 алхамтай хуримтлалын challenge. 🎂
4,900₮
Худалдан авмагц имэйлээр шууд очно.
Тайлбар
Төрсөн өдөр болохоор бэлэг, хоол, хувцас, ресторан, аялал гээд нэг дор нэлээд зардал гарах үе бий. Харин энэ зардлаа тухайн үед нь гаргахын оронд урьдчилан бага багаар хуримтлуулж болно. Энэхүү challenge дээр нийт 80 ширхэг бялууны дүрс бий. Эхлээд: * Хэдэн төгрөг хуримтлуулахаа “Зорилт” хэсэгт бичнэ. * Нэг бялуу хэдэн төгрөгтэй тэнцэхийг “Тус бүр” хэсэгт өөрөө сонгож бичнэ. * Хуримтлал хийх бүрдээ нэг бялууны дүрсийг будаж тэмдэглэнэ. Жишээ нь, нэг бялууг 5,000₮ гэж сонговол: 80 × 5,000₮ = 400,000₮ Харин нэг бялууг 10,000₮ гэвэл: 80 × 10,000₮ = 800,000₮ Ингэснээр өөрийн төсөв, зорилгод тохируулан хуримтлалын дүнгээ өөрөө сонгох боломжтой.
Хэнд тохирох вэ?
- Өөрийн болон гэр бүлийнхээ төрсөн өдрийн зардлыг нэг дор гаргахгүйгээр урьдчилан бэлдэх, баярын үеэр санхүүгийн дарамт багатай байхыг хүсэж байгаа хүмүүст зориулсан.
Хэрэглэх заавар
1. Дараагийн төрсөн өдөр хүртэл хуримтлуулах нийт дүнгээ сонгоно. 2. Нийт дүнгээ 80-д хувааж, нэг бялууны дүнгээ тодорхойлно. 3. Тухайн дүнгээр хуримтлал хийх бүрдээ нэг бялууг будаж тэмдэглэнэ. 4. 80 бялуугаа будаж дуусахад төрсөн өдрийнхөө хуримтлалын зорилгод хүрсэн байна. 🎂 Төрсөн өдрийн зардлаа тухайн үед нь сандрах биш, өнөөдрөөс бага багаар бэлдээрэй.















