100,000₮ ба түүнээс дээш захиалгад хүргэлт үнэгүй
100 дугтуйн хуримтлалын challengeХудалдан авмагц бүтнээр нь татаж авна

100 дугтуйн хуримтлалын challenge

100₮-өөс ч хуримтлалаа эхлүүлж болно. 🌷 100 дугтуйгаа өөрийн боломжид тохирсон дүнгээр нэг нэгээр нь дуусгаж, бага багаар хуримтлалын дадал бий болгоход зориулсан digital challenge.

4,900₮

1

Багцад багтсан зүйлс

  • 1 ширхэг digital challenge файл

Худалдан авмагц имэйлээр шууд очно.

Тайлбар

100 дугтуйн challenge-ийн гол санаа нь өөрийн орлого, боломжид тохирсон дүнгээ сонгоод, 100 жижиг алхмаар хуримтлалаа бүрдүүлэх юм. Challenge дээр 1–100 хүртэлх дүн бүхий 100 дугтуй бий. Харин та эдгээр дүнг өөрийн боломжид тохируулан ашиглаж болно. Жишээлбэл: 100₮-өөр тооцож эхэлбэл: 100₮ → 200₮ → 300₮ → … → 10,000₮ Бүгдийг дуусгахад 505,000₮ 1,000₮-өөр тооцож эхэлбэл: 1,000₮ → 2,000₮ → 3,000₮ → … → 100,000₮ Бүгдийг дуусгахад 5,050,000₮ Заавал дарааллаар нь хийх шаардлагагүй. Тухайн үед өөрт боломжтой дугтуйгаа сонгон хуримтлал хийгээд, хийсэн дугтуйгаа будаж тэмдэглэнэ. Ингэснээр та бусдын хуримтлуулах дүнг дагах биш, өөрийн санхүүгийн боломжид тохирсон хурдаар challenge-аа дуусгах боломжтой. Жижиг дүнгээс эхэлсэн ч болно. Гол нь эхлэх. 💗

Хэнд тохирох вэ?

  • Хуримтлалтай болохыг хүсдэг ч “Надад их мөнгө үлддэггүй” гэж боддог хүмүүст тохиромжтой.
  • Мөн хуримтлалаа анх эхлүүлж байгаа, тогтмол нэг дүнгээр хуримтлуулахад хэцүү байдаг, өөрийн боломжид тохируулан бага багаар ахихыг хүсдэг хүн ашиглаж болно.
  • 100₮-өөс эхэлсэн ч болно, 1,000₮-өөс эхэлсэн ч болно. Хэмжээнээс илүү тогтмол үргэлжлүүлэх нь чухал.

Хэрэглэх заавар

Эхлээд өөрийн хуримтлуулах боломжид тохируулан суурь дүнгээ сонгоно. Жишээ нь 100₮-ийг суурь дүн болгосон бол 1 гэсэн дугтуй = 100₮, 10 = 1,000₮, 50 = 5,000₮, 100 = 10,000₮ байна. Харин 1,000₮-ийг суурь дүн болгосон бол 1 = 1,000₮, 10 = 10,000₮, 50 = 50,000₮, 100 = 100,000₮ болно. Хуримтлал хийх бүрдээ өөрт боломжтой нэг дугтуйг сонгож, тухайн дүнгээ хадгалаад дугтуйгаа будаж тэмдэглээрэй. 100 дугтуйг нэг дор биш — нэг нэгээр нь. Жижиг алхам → Том өөрчлөлт. 🌷